Шилэн кабель
xol
Кабелийн холбогчууд
Шилэн кабель нь дамжуулагч болон хүлээн авагч төхөөрөмжтэй ямарч алдагдалгүй холбохын тулд шилэн кабелийг тусгайлан бэлдсэн холбогч - connector-тай "гагнах" замаар төхөөрөмжид холбоно. Өнөө үед эдгээр ажиллагааг хялбар аргаар, алдаагүй хийх боломжтой төхөөрөмжүүд гарсан юм. Холбогчууд нь ямар төхөөрөмжтэй ямар кабелийг холбож байгаагаас шалтгаан LC (Local Connector), SC (Subscriber Connector), ST (Straight Tip), FC (Ferrule Connector), MT-RJ (Mechanical Transfer Registered Jack), TOSLINK Connector гэх мэт маш олон янз байдаг. FC болон LC холбогчууд нь дотоод сүлжээнд өргөн хэрэглэгдэж байгаа билээ.