Шилэн кабель
jumper
Optic jumper cable
Jumper бол нэгэн төрлийн шилэн кабель бөгөөд шууд товч тодорхойлбол шилэн кабелийн төгсгөлүүдийг хооронд нь холбоход хэрэглэгддэг. Практикт үүнийг jumper-дах гэж хэлдэг. Мөн шилэн кабелийг өөр төхөөрөмжтэй холбож болно. Үүнд ethernet дохиог дамжуулдаг төхөөрөмжтэй холбох тохиолдолд converter хэрэглэдэг. Converter нь хөрвүүлэх дохионы төрлөөсөө хамаараад олон янз байдаг. Жишээ нь: ethernet стандартын төхөөрөмж болох router, switch зэрэгтэй төхөөрөмж рүү шилэн кабелийн нэг core холбох үед дунд нь media converter гэж төхөөрөмж тавьдаг. Энэ конвертер нь гэрлэн дохиог ethernet дохио болгон хувиргадаг. Өөр нэг жишээ бол E1 шугамаар дамжигдах байгаа мэдээллийг switch router, компьютер лүү холбох үед E1-IP converter-ийг компьютер болон E1 шугам хоёрын дунд тавьдаг.
Дээр дурьдсан 2 конвертэр нь шилэн кабелийнхаа 2 үзүүрт A конвертэр, B конвертэр гэсэн байдлаар тавигддаг. Хэрэв шилэн кабелийн 2 үзүүрт А конвертэр тавих юм бол шилэн кабелиар мэдээлэл дамжуулан хүлээн авч чадахгүй.