Шилэн кабель
bb
МОНГОЛ ДАХЬ ШИЛЭН КАБЕЛЬ
Улс орон хэдий чинээ их шилэн кабелиар хэрvvлнэ тєдий чинээ хєгжил нь тvргэсдэг гэх юм. Энэ vнэн болов уу. Батлахын тулд бодит тоо баримтыг тvшиглэх хэрэгтэй.
Жишээ нь бидний хамгийн ойрын жишээ авч болохуйц орон бол Япон болоод Ємнєд Солонгос юм. Тэд мэдээлэл дамжуулах гол сувгаараа Шилэн кабелийг нэгэнт сонгосон. Яагаад гэвэл хэрэглэгчид улам хурдан буюу супер бєгєєд найдвартай холболтыг хvсэх болсноор шилэн кабель гарцаагvй оновчтой шийдэл болоод байна. OECD-ийн єргєн зурвасын холболтын талаар гаргасан судалгаанд шилэн кабель тэргvvлэх зэрэгт очсоныг шууд баталсан юм. Тухайлбал Ємнєд Солонгосын 100 оршин суугчид дотор 8.4 ширхэг DSL холболт (телефон утасны шугам ашиглах), 10.5 ширхэг кабель телевизийн шугам ашиглах холболт оногдож байгаа бол 12.2 ширхэг хvн шилэн кабель ашигласан байна гээч. Єєрєєр хэлбэл шилэн кабелийн холболт нєгєє 2-оо гvйцсэн байна. Японд мєн ялгаагvй 100 айлд DSL 9.6, Cable 3.1, Шилэн Кабель 10.2 хувьтай байна. Харин манайхыг оруулаад бусад орнуудад DSL холболт нь хамаагvй єндєр хувьтай байгаа юм.
Vндсэндээ шилэн кабелийн улсад єгдєг єндєр ач холбогдлыг олж харсан Япон, Солонгос хоёр тvрvvлж хєдєлсний ачаар иргэдийнхээ ихэнхийг шилэн кабелиар холбож дєнгєжээ. Одоо эдгээр улсуудын хєгжлийг гэрлийн хурдтай зvйрлэж болох юм. Гэтэл Америкад энэ харьцаа дєнгєж DSL 10.1, Cable 13.2, Fiber 0.9 байгаа нь харамсалтай. 2007 оны сvvлээр гаргасан ойролцоо дvнгээр бол DSL 3.7, Шилэн кабель 1.2 гарч байх юм.