Шилэн кабель
negmod
Нэг модын кабель
Нэг моодын кабель нь 8.3 -с 10 микроны диаметртэй, дамжуулалтын ганц моодтой шилэн судас юм. Нэг моодын шилэн судас нь дотуур нь зөвхөн нэг моод тархах боломжтой харьцангуй нарийхан диаметртэй байдаг, тархдаг гэрлийн моод нь 1310 буюу 1550 нм болно. Олон моодын судасыг бодвол илүү өргөн мэдээллийн зурвастай боловч нарийн спектрийн гэрэл үүсгэгч хэрэгтэй болдог. Англи хэлээр нэг моодын кабелийг нэрлэдэг нэрүүд: mono-mode optical fiber, single-mode fiber, single-mode optical waveguide, uni-mode fiber.
Нэг моодын кабелиар өндөр хурдтайгаар олон моодын кабелиас 50 дахин илүү хол зайд мэдээллийг дамжуулах боломжтой болох ба үнэ өртөг нь мөн адил өндөр байдаг. Нэг моодын шилэн судас нь олон моодын шилэн судаснаас харьцангуй илүү нарийн голтой байдаг. Маш нарийхан гол, гэрлийн нэг моодын долгион нь хэрэглэснээр хийсвэрээр тооцоход гэрлийн импульсууд давхцсанаас үүсэх гажуудал алга болох ёстой бөгөөд ингэснээр ямар ч төрлийн кабелиар хамгийн бага унтралттай, өндөр хурдтайгаар мэдээлэл дамжуулах бололцоотой болох юм.
Нэг моодын оптик шилэн судас гэдэг нь оруулсан гэрлийн зөвхөн доод моодыг нь дамжуулдаг оптик шилэн судас болно. Энэ дамжуулагддаг моод нь 1300 -с 1320 нм
хооронд байдаг.