Шилэн кабель
sudas
Шилэн судас
Оптик шилэн судасаар секундэд хэдэн арван дүнчүүр тоон бит сигнал дамжуулагдах боломжтой буюу өөрөөр хэлбэл хэдэн арван мянган телефон нэгэн яриа зэрэг явагдах боломжтой юм. Хүний үсний ширхэг шиг нарийхан судаснууд дээд зэргийн тунгалаг силикатаас бүтсэн гол, бүрхэвч гэсэн хоёр давхар үеэс бүтдэг бөгөөд тэр нь хамгаалалтын бусад бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Лазер буюу гэрлийн эмитлэгч диодны тусламжтайгаар тоон импульсээр модуцляцлагдсан гэрлийн цацраг нь оптик шилэн голын дагуу гадна бүрхэвч рүү нь нэвтрэхгүйгээр тархдаг.
Шилэн судасны гадуур бүрхэвчийн гэрэл хугалах индекс нь гол судастай харьцуулахад бага байдаг тул гэрлийн цацраг буцаж гол руугаа ойдог. Шинэ лазер, диод зохион бүтээх болон оптик шилэн судсыг улам бүр нарийн чанартай хийснээр оптик-шилэн кабель шугамаар хэдэн арван тэрбум мэдээллийн нэгжийг секунд тутам дамжуулах боломжтой болсон юм.
Гэрлийн бүрэн хугарлын хүчээр шилэн судасны нэг үзүүрээр орсон гэрэл түүний дотуур дагаж тархана. Доорхи зурагт үзүүлсэн улаан шугамтай адилаар тодорхой өнцгөөр гадуур бүрхэвчинд очсон гэрлийн цацраг буцаж гол руугаа ойдог. Гэхдээ зарим нэг хурц өнцгөөр хугарсан (шар шугам) гэрлийн цацраг шилэн судаснаас гарч сарнидаг болно.
ШАТАЛСАН ХУГАРАЛТТАЙ ОЛОН МООДЫН ШИЛЭН СУДАС нь 100 микрон хүртэл хэмжээний бүдүүн диаметртэй байдаг. Гэрлийн цацрагийн зарим хэсэг нь шилэн судасны дотуур шулуун шунамаар тархах ба хагас зарим нь гадна бүрхэвчнээс ойх замаар тахиралдсан замаар тархдаг болно. Энэхүү өөр өөр замаар тархсан гэрлийн цацраг нь тус тусдаа бүлэглэсэн гэрлийн урсгалыг үүсгэж тус тусдаа хүрэх цэгтээ очих бөгөөд тэдгээрийг гэрлийн моод гэж нэрлэдэг. Янз бүрийн моодын гэрлийн цацрагууд хоорондоо нэгдэхээр импульсийн зурвас нь өргөсч анхны хэлбэр дүрс нь өөрчлөгдөнө. Импульсүүдийн хоорондын зай тодорхой харилцан давхцахгүй байх нь дамжуулж буй мэдээллийн хэмжээнд нөлөөлнө. Иймээс энэ төрлийн шилэн судас нь богино зайд дамжуулах системд ашиглахад тохиромжтой болно. Жишээ нь: эндоскопийн төхөөрөмжид г.м.
АЛГУУР ХУГАРАЛТТАЙ ОЛОН МООДЫН ШИЛЭН СУДАС нь төвөөсөө зах руугаа буюу бүрхэвч рүүгээ алгуур өөрчлөгдөх хугарлын коэффициенттэй шилэн судаснаас бүрддэг. Төвийн орчмын хугарлын их коэффициент нь бүрхэвчийн ойролцоох хэсгийг бодвол гэрлийн цацрагт бага хургарал өгдөг. Алгуур өөрчлөгдөх хугарлын коэффициентийн улмаас гэрэл тархах явцдаа төвөөс гадуурх хэсгээс огцом биш алгуур хугарч тархах ба туулах зам нь богино байна. Өндөр хурдтайгаар болгино замаар тархсан гэрэл нь хүлээн авах цэгт шилэн судасны голоор шулуун гэхдээ удаан тархсан гэрэлтэй бараг нэгэн зэрэг хүрч очих боломжтой байдаг. Үүний үр дүн нь гэрлийн импульсийн дисперсийн унтралт бага байх нь юм.
НЭГ МООДЫН ШИЛЭН СУДАС нь нарийхан (найман микрон ба түүнээс бага) шилэн голтой байдаг ба шилэн гол ба бүрхэвчийн хоорондох хугарлын коэффициентийн өөрчлөлт нь олон моодын шилэн кабелийнхаас харьцангуй бага өөрчлөгддөг. Гэрлийн цацраг голын тэнхлэгтэй параллель чиглэлээр тарха ба дисперсийн унтралт маш бага байдаг. Телефон холбооны болон кабелийн телевизийн компаниуд хэдэн арван сая километрийн нэг моодын кабелийн системийг жил бүр суурилууж ашиглаж байна.