"Шилэн кабель - Fiber Optic"

Шилэн кабель

xel

 

Шилэн кабелийн дагалдах хэрэгслүүд

Оптик шилэн кабелийн залгуур-коннекторууд болон тэдгээрийг залгах тоног төхөөрөмж нь түүнтэй ижил үүрэгтэй зэс кабелийн төхөөрөмжүүдээс хамаагүй өндөр өртөгтэй хэвээр байна.

OLT(Optical Line Terminal)-энэ төхөөрөмж нь сүлжээний эхлэлийн төхөөрөмж ба томоохон хотыг PONсүлжээгээр хангахчадалтай. Дамжуулах хурд нь 2,5МГц  байдаг.

Splitter (салаалагч)- энэ нь OLT-ээсирсэн нэг ширхэг шилэн кабелийн дохиог өөрийнхөө гаралтын тоогоор салаалах зориулалттай. Splitter нь Optic дохиог хэд хуваахаас шалтгаалж дотороо олон янз байдаг.  Splitter-үүд нь бүгдээрээ цахилгаан хэрэглэдэггүй идэвхигүй төхөөрөмж юм. Splitter-ийг ашигласнаар хэрэглэгчдийг бага зардлаар илүү найдвартай, хурдан сүлжээнд холбох боломж бүрддэг.

ONU (Optical Network Unit)- энэ нь хэрэглэгч дээр байрлах төхөөрөмж юм. Гэрлийн дохиог цахилгаан дохионд хувиргадаг. Харин хэрэглэгч бүрт цахилгаан дохиог дамжуулах ямар ч кабель хүрч болно. ONU нь тухайн хотхоны байрны доор байрлах бөгөөд үүнээсээ хэрэглэгч рүү физик кабелиар дамжуулдаг. 

PON сүлжээний ерөнхий бүтэц нь иймэрхүү байна. Харин үүн дээр нэмээд хэрэглэгчийн гэрт set top box (STB) болон модемыг байрлуулснаар “Triple play” буюу “Гурвалсан үйлчилгээ”-г хүргэж болно.

Гурвалсан үйлчилгээнд өндөр хурдны интернэт, IPTV болон VoIP үйлчилгээ зэрэг багтана. Энэхүү үйлчилгээг Univision компани хэрэгжүүлээд удаагүй байгаа билээ. Үүний араас шил шилээ дараад Mobicom болон Сансар кабелийн телевиз хүртэл энэ сүлжээг ашиглах болжээ.

 GPON гэдэг нь Gigabit Passive Optical Network буюу идэвхгүй оптик сүлжээ гэсэн үг юм. Энэ сүлжээний дамжуулах хурд нь гега буюу 10-н 9 зэргийн хурдтай байдаг. Мэдээж дамжуулах кабель нь шилэн кабель юм.

Олон улсад PON сүлжээ нь нийтлэг хэрэглээ болоод байгаа бөгөөд удахгүй хэрэглэгч хүртэлх шугам буюу LAST MILE-н асуудлыг шилэн кабелиар шийдэх нь дамжиггүй болж байгаа юм.

 

Гэвч энэ сүлжээний хамгийн дутагдалтай тал нь хэрвээ тог тасарвал утас, интернэт, телевизээ зэрэг үзэж чадахгүйд хүрэх юм. Үүнийг гадаад оронд шийдэхдээ төхөөрөмж өөр дээрээ баттерейтэй байхаар шийдсэн байдаг. 

 
 

» Тодорхойлолт:

1310nm, 1550 nm долгионы урт дээр ажилладаг. Хэт цэвэр силикан бүрхүүлэн материал (ultra-pure silican cladding), германин бүтэцтэй мяндасан зүрхэвчтэй (germanium- doped core) аар хийгдсэн. Гадаад нөлөөллөөс хоёр давхар хамгаалалтай.

» Шинэ нэмэгдсэн линкүүд

» Холбоо барих

Web master: Б.Өнербек
E-mail : onerbek@gmail.com
Tel: 9xxxxxx

This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free