opticxol
Оптик холбоо
Оптик холбоо нь мэдээлэл дамжуулах нэгэн төрлийн арга бөгөөд мэдээлэлдамжуулах үндсэн орчин нь шилэн кабель байдаг.
Оптик холбооны утсан холбооноосялгагдах гол онцлог нь мэдээлэл зөөгч нь цахилгаан сигнал биш, гэрэл байдаг. Ийм учраас оптик холбоог техникийн янз бүрийн салбарт өргөнөөр ашиглах боломжтой.
Оптик холбоо нь уламжлалт утсан ба радио холбооноос
Нэвтрүүлэх давтамжийн зурвас өргөн
Алдагдал бага
Гадны цахилгаан соронзон нөлөөг бага мэдэрдэг
Овор хэмжээ, жин бага
Аюулгүй байдал
Дохионы нууцлал, хамгаалалт сайн
Уян хатан шинж чанар зэрэг шинжүүдээрээ давуу талтай. Эдгээр давуу талууд тус бүрийн ач холбогдол ньтухайн хэрэглээтэйгээ хамааралтай байдаг. Зарим тохиолдолд нэвтрүүлэх зурвас өргөн,алдагдал бага байх нь гол тодорхойлогч хүчин зүйл байхад өөр тохиолдолд аюулгүйбайдал, нууцлал зэрэг нь чухал байх гэх мэт.
Acap өргөн давтамжийн зурвас : Шилэн кабелийн 1013-1016 Гц-ийн давтамжийнзурвас нь металл кабелийн системээс (коаксиаль кабелийн давтамжийн зурвас 500MHz) acap их байх ба миллиметрийн радио системээс ч (сүүлийн үед миллиметрийн радиосистемийн модуляцийн зурвас 700MHz хүрч байна) хавьгүй их юм.Одоогийн байдлааршилэн кабелийн давтамжийн зурвас бүрэн ашиглагдаж чадаагүй байна. Харин • 100кмзайд хэдэн ГГц-ийн, 300км-т 100 ГГц-д модуляцлагдсан дохио завсрын өсгөлтгүйашиглагдаж байна. Эндээс шилэн кабелийн мэдээлэл дамжуулах чадвар хамгийн сайн,зэс кабелийн системээс үлэмж их болох нь харагдаж байна.
Шилэн кабелийн давтамжийнзурвасыг цааш өргөсгөж болно.Тухайлбал, хэд хэдэн гэрлийн дохиог нэг нь нөгөөгөөсөөялгаатай долгионы урт дээр кабелийн нэг шөрмөсөөр зэрэг дамжуулах замаар шилэнкабелийн давтамжийн зурвасыг улам өргөн болгож болно. Энэ технологийг долгионыуртын нягтруулгын технологи (WDM) гэж нэрлэнэ. Энэ технологиор шилэн кабелийнмэдээлэл зөөх чадварыг коаксиаль кабелийнхтай харьцуулахад олон дахин ихэсгэдэг.
Дамжуулах алдагдал бага 1960 оноос хойш шилэн кабелийн системийн хөгжлийнүр дүнд шилэн кабелийн унтралтыг нэг километрт 1000дб байх хэмжээнээс 0.2-0.5д бхүртэл бууруулж чадсан. Унтралтыг дээрх хэмжээгээр бууруулсаны үр дүнд дахиндамжуулагчын хоорондох зайг (90-120км) хүртэл ихэсгэсэн. Энэ нь системийн өртөгтөвөгтэй байдлыг үлэмж хэмжээгээр бууруулсан. Иймд оптик шилэн кабель нь алсын зайдхолбоо зохион байгуулахад өргөн хэрэглэгдэх болсон. Шилэн кабель нь анх 1000дб/кмунтралттай байсан бол одоо 1550нм долгионы уртад 0.2дб/км унтралт үзүүлэх болсон.Энэ нь оптик холбооны хамгийн гол онцгой давуу тал юм.
Цахилгаан соронзон нөлөөллөөс сайн хамгаалагдсан:
Оптик кабель нь диэлектрик долгион хөтлүүр учраас цахилгаан соронзон нөлөөлөл, радио давтамжийн нөлөөлөлзэрэгт өртдөггүй. Иймд оптик холбооны системийн ажиллагаа цахилгааны шуугиантайорчинд дамжуулахад шуугианы нөлөөнд өртдөггүй. Шилэн кабель нь цахилгаан соронзоннөлөөллөөс хамгаалах хуяг шаарддаггүй. Мөн шилэн кабель нь цахилгаан цохилтондмэдрэмжгүй. Түүнээс гадна шилэн кабелиудын хооронд гэрлийн нөлөө байхгүй болгоходхялбар ба иймд олон шилэн кабелиуд сүлжигдсэн ч гэсэн шилжилтийн шуугиан барагүүсдэггүй. Хэмжээ, жин бага: Нэрнээсээ аваад үзсэн ч гэсэн шилээр хийгддэг болох ньилэрхий. Шилэн кабель нь маш бага 10-50 нм диаметртэй байх ба энэ нь хүний үснийдиаметрээс бага байна. Иймд эдгээр кабель нь хамгаалах бүрхүүлтэйгээ ч зэс кабелиасхавьгүй хөнгөн жинтэй.
Цахилгаан тусгаарлал, аюулгүй байдал:
Оптик шилэн кабель нь шил буюупластмас полимер гэх мэт цахилгаан тусгаарлагчаар хийгддэг учраас металл кабель шиггазардуулга, интерфейсийн бэрхшээл байхгүй. Энэ шинж чанараараа оптик кабель ньцахилгааны аюултай орчинд холбоо зохион байгуулахад нэн зохимжтой. Учир нь шилэнкабель богино залгаас болон шалбархай дээр тэсрэх ховхрох зэрэг аюулгүй.
Дохионы нууцлал :
Шилэн кабелиар дамжиж байгаа гэрэл их хэмжээгээрсарнидаггүй учир дохионы нууцлал маш өндөр. Зэс кабелынхтай ижил биш, гэрлийндохиог шилэн кабелиас зориулалтын биш аргаар авах боломжгүй. Энэ нь оптик холбоогдамжууллын нууцлал шаардах цэрэг, банк мөн өгөгдлийн сүлжээнд хэрэглэх гол нөхцөлболдог.
Уян хатан шинж чанар:
Хамгаалах бүрхүүлүүд шаардлагатай боловч, шилэнкабель маш өндөр хүчний элементтэй хийгдэж болно. Шилэн кабелийг бага радиустайнугалж, тахийлгаж гэмтэлгүйгээр эвхэх боломжтой. Үүнээс гадна хадгалах, тээвэрлэх,суурилуулахад зэс кабельтай харьцуулахад давуу талтай Оптик холбооны систем нь нэвтрүүлэх байгууламж, дамжуулах шугам ( шилэн кабель), хүлээн авах байгууламж, холбогчууд гэсэн 4 үндсэн хэсгээс тогтдог.
(Зураг-1)
Зураг-1
Нарийн нийлмэл бүтэцтэй шугам, сүлжээнд эдгээр 4 үндсэн хэсгээс гадна салаалагч,мультиплексор, хуваарилах төхөөрөмж зэрэг нэмэлт хэрэгсэлүүд ашиглагддаг.