Шилэн кабель
neb
Нэвтрүүлэх байгууламж:
Энд цахилгаан дохиог гэрлэн дохио болгон хувиргах процессявагдах бөгөөд лазер, гэрэл цацруулагч диод гэх мэт гэрэл үүсгэгчидийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Удирдлагын төхөөрөмж нь оролтын дохиог гэрэл үүсгэгчийг удирдахболомжтой тодорхой хэлбэр бүхий дохио болгон хувиргадаг.
Удирдах төхөөрөмжөөс ирж байгаа гүйдлийг гэрлэн дохио болгон хувиргах гэрэлүүсгэгчээр гэрэл цацруулах диод ба лазер ашигладаг. Лазер нь диодтай харьцуулахадмонохромат, когерент чанар сайтай, хөндлөн дисперс багатай гэрэл цацруулдаг бөгөөддиодаас хурдан ажиллагаатай Харин гэрэл цацруулагч диод нь ашиглахад хялбар, үнэхямд байдаг. Оптик холбоонд гэрэл үүсгэгчээр хэрэглэж байгаа диод ба лазер нь хүнийнүдэнд үл үзэгдэх эрчим ихтэй инфра улаан туяаг цацруулдаг. Энэ туяа хүний нүдэнд муунөлөөтэй учир асаалттай байгаа гэрэл үүсгэгч буюу гэрэл үүсгэгчид холбоотой шилэн кабел руу эгц харж болохгүй. Хэрвээ харах шаардлага гарсан үед заавал тэжээлээссалгаж байж харах хэрэгтэй. Гэрэл үүсгэгчийн характеристикийг 1-р хүснэгтэд харуулав.